horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эмийн сангуудаар явж эм хайх шаардлагагүй болсон

post-img

Эрүүл мэндийн яамнаас аливаа өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр “Digital First” бодлогын хүрээнд эмийн үнийн ил тод байдлыг хангах зорилгоор em.hdc.gov.mn цахим системийг нэвтрүүлсэн. Иргэд эмийн сангуудаар явахгүйгээр шаардлагатай эмийнхээ үнэ, олдоцыг бодит цаг хугацаанд харах, харьцуулах боломжтой болсон. Ингэснээр иргэд хамгийн хямд үнэтэй эмийг сонгон худалдан авах, эмийн үнийн хөөрөгдлийг хянах нөхцөл бүрдлээ. Тухайн иргэн системд нэвтрэхэд хэрэглэгчийн байршлаас 5 км радиус доторх эмийн сангууд автоматаар харагдана. Хайлт хийх хэсэгт эмийн нэрийг бичиж оруулахад:

  • Тухайн эм аль эмийн санд байгаа эсэх
  • Нөөцийн мэдээлэл
  • Үнийн дүн
  • Хэрэглэх заавар зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ.

Мөн ижил төрлийн эмийг өөр өөр эмийн санд хэдэн төгрөгөөр худалдаалж байгааг харьцуулан харах боломжтой. Заавал эмийн сангуудаар явж эм хайх шаардлагагүй болсон гэв.

Мөн аливаа өвчнөөр өвдсөнийхөө дараа арга хэмжээ авах биш урьдчилан сэргийлэх, хянах, өвдөхөөсөө өмнө эрт илрүүлэх “Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв”-ийг байгуулахаар болсон. Ингэснээр нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөж, нийтийн эрүүл мэнд сайжирна гэсэн мэдээллийг өглөө.

0/1000