horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

УНТЭ-ийн даргыг сонгон шалгаруулна

post-img

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлаар Чих хамар хоолой судлал, мэс заслын тасгийн эрхлэгч Л.Бямбасүрэнг захирлыг үүрэг гүйцэтгэгчээр 2025 оны 10-р сарын 24-нд түр томилоод байсан юм. Түүний өмнө Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар, анагаах ухааны доктор Б.Хишигжаргалыг томилон нэг жил гаруй хугацаанд ажиллуулсан байдаг. Энэ удаад Л.Бямбасүрэнг нэг жил гаруйн хугацаанд ажиллуулж үүрэг ажлаас нь чөлөөлжээ.

Харин энэ талаар  Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэхдээ “Эрүүл мэндийн тусламжийн тухай хуулиар эмнэлгийн үйл ажиллагаанд улстөрчдийг оролцуулахгүй байх боломжийг олгосон. Тухайлбал, Лавлагаа шатлалын томоохон эмнэлгүүд Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх ёстой. Үүгээр дамжуулж эмнэлгийн удирдлагыг томилдог байхаар хуульчилсан. УНТЭ-ийн өмнөх томилгоо нь хууль бус байсан тухай Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан. Уг маргаан зургаан жил үргэлжилсэн. УДШ-ээс өмнөх удирдлага болох Н.Лхажийг  огцруулсан нь хууль бус учир засаж залруул гэсэн шийдвэр ЭМЯ-нд ирсэн тул түр томилогдсон даргыг нь болиулж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлж тухайн хүнийг буцаан томилоход зургаан жил шүүхэдсэн иргэн Н.Лхажий нэр төрөө сэргээлээ. Гэхдээ УНТЭ-д ажиллахыг хүсэхгүй байна гэсэн. Тухайн хүний эрхийн асуудал. Одоо сонгон шалгаруулалт явуулна” гэлээ.

6 жилийн өмнө УНТЭ-ийн захирлаар ажилллаж байсан Н.Лхажий нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж хоёрдугаар сарын 9-нд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм.

0/1000