Ардчилсан намын мэдээллийн цагаар хуульч Н.Ариунболд МАН-ын нэр дэвшигчдийн хамаарал бүхий этгээдүүд сонгуулийн үеэр мөнгө тарааж санал худалдан авсан талаар баримт дэлгэлээ. Уг аудио бичлэгт 2024 оны сонгуулийн санал хураалтын үеэр саналаа өгөөгүй байгаа иргэдэд 100, 100 мянган төгрөг тараах тухай зар тарааж байгаа иргэний яриа байгаа юм. Дээрх баримтуудыг хуульч Н.Ариунболд шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан ч дээрх хэргийг шалгах ажиллагаа тодорхойгүй шалтгаанаар гацсан гэнэ. Цагдаагийн байгууллагад гацсан эл асуудлаа цаашид дээрх хэргийг Авлигатай тэмцэх газар болоод прокурорын байгууллагад гомдол гарган мэдүүлэхээр шийдсэн талаараа мэдэгдлээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгН.Ариунболд: Сонгуулийн үеэр 100, 100 мянган төгрөг тараасан тухай аудио бичлэгийг АТГ-аар шалгуулна
- 2026/02/12
- •
- -5 цаг -29 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
