horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Хүүхдээр айраг борлуулж буй зөрчлийг таслан зогсоолоо

post-img

Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас хүүхдийн эрхийг зөрчин, насанд хүрээгүй хүүхдээр зам дагуу худалдаа, наймаа эрхлүүлж байсан зөрчлийг илрүүлэн, таслан зогсоох арга хэмжээ авчээ. Хүйтний улиралд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой эрсдэл учирч болзошгүй тул уг зөрчлийг нэн даруй зогсоож, холбогдох хүмүүст хууль, эрх зүйн шаардлага тавьжээ.

Мөн иргэд, эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдийн эрхийг хүндэтгэх, насанд хүрээгүй хүүхдээр зам дагуу худалдаа, наймаа эрхлүүлэхгүй байх талаар анхааруулга, зөвлөмж өгч, цаашид ийм төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө хүргэсэн байна.

0/1000