2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” их хурлын тогтоолын төслийг баталсан. Уг тогтоолоор 2026 онд төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих зориулалтаар 561.2 тэрбум төгрөг хүртэлх дотоод үнэт цаас, өрийг дахин санхүүжүүлэх зориулалтаар 1.0 тэрбум ам.доллар хүртэлх гадаад үнэт цаас гаргах асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх эрхийг Засгийн газарт өгсөн байдаг.
2026 онд засгийн газар 1.0 тэрбум ам.доллар хүртэлх Засгийн газрын гадаад үнэт цаасыг арилжаалах эрхтэй. Тэгэхээр Г.Занданшатарын засгийн газар энэ онд төсвийн алдагдлаа гадаад дотоод зах зээлд бонд босгох замаар шийдвэрлэнэ гэсэн үг.
Ташрамд дурдахад 2029 онд нийт Монгол улсын засгийн газар 1.3 тэрбум ам.долларын төлбөрийг гадаадад гаргасан үнэт цаасны төлбөрт төлөх хуваарь бий.


