Словенийн Любляна хотод жүдо бөхийн олон улсын нээлттэй тэмцээн энэ сарын 14-нд буюу нөгөөдөр эхэлнэ. Уг тэмцээнд 44 орны 500 гаруй жүдоч барилдахаас манай улсаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн дасгалжуулагч Х.Цагаанбаатарын удирдлагад эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Н.Мэндсайхан, Э.Бат-Энэрэл, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Уранзаяа, -78 кг-ын жинд О.Хүслэн нар барилдахаар мэдүүлэг өгсөн байна.
Манай дөрвөн бөх барилдах тэмцээний 60 кг-ын жинд 32, 52 кг-ын жинд 29, -78 кг-ын жинд 27 жүдоч зодоглох юм.


