horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Улаанбаатарын хамгийн романтик болзоог хаана хийх вэ?

post-img

Хоёрхон хоногийн дараа гэгээн хайрын валентины баяр тохиох гэж буйтай холбогдуулан хайртай хүнээ баярлуулж өдрийг тайван, романтик өнгөрөөхөд нь туслахаар Улаанбаатарт болзоход тохиромжтой хамгийн тансаг, романтик бас сонирхолтой ресторануудыг онцолж байна.

LA SCINTILLA

Хаяг: River plaza 512A, I давхарт

Захиалгын утас: 8676-9995

ОРОЙН ЗООГ

Тус ресторан нь валентины өдрийг даруухан тэмдэглээд өнгөрөөхийг хүссэн хосуудад тохиромжтой. La Scintilla энэ жилийн хувьд тусгайлан валентины цэс гаргаагүй тул хүссэн хоол, дессерт, виногоо захиалах боломжтой. Таазаараа дүүрэн винотой, итали хоолоороо алдартай энэ газраас шинэхэн загас, паста, классик рисотто, мөн уламжлалт итали пиццаг нь санал болгоё. Харин виногоо сонгохдоо далайн гаралтай болон хөнгөн хоолнуудтай цагаан виног сонгож, илүү баялаг амттай паста, рисоттотой улаан виног зохицуулж сонгоорой.

ОНЦЛОГ

Хамаг ажлаа дуусгаад нэг газраа тухалж суун болзоход автомашины зогсоол чухал. La Scintilla-гийн хувьд хотын төвөөс урагш, River Plaza-д байрладаг тул хотын хөл хөдөлгөөнөөс зайдуу бөгөөд автомашины зогсоолын хүртээмж сайн гэдгээрээ онцлог.

ALFIE

Хаяг: Central Tower, 105 тоотЗахиалгын утас: 77075757

2024 онд нээгдсэн цагаасаа л улаан ширээний бүтээлэг, өндөр шилэн цонхоороо Централ барилгын дэргэдүүр өнгөрөх хүмүүсийн харцыг булаасан газар бол Alfie. Хоолны цэсний 60 орчим хувийг итали хоол эзэлдэг ба энэ дундаас хамгийн алдартай нь итали маягаар тусгайлан бэлдсэн пицца.

ОРОЙН ЗООГ

Зууш, үндсэн хоол тус бүр таван төрөл, виноноос гурван төрлийн сонголттой энэхүү багц нь хүн бүрийн таалалд нийцэх амтыг багтаасан онцлогтой. Тэмдэглэлт баярын өдрүүдээр нэг төрлийн махаар дагнасан хоолны сонголтоос илүү орц болон винотой хоолоо зохицуулан захиалахыг ретораны зүгээс санал болгожээ. Тухайлбал загасны махтай зууш болон үхрийн махан стейк дээр нэмээд мерлот төрлийн rose виног сонгоод үзээрэй.

ОНЦЛОГ

Болзоо өндөрлөхийн алдад болзоот хосууд ресторанаас өөр бар, лаунж орох хандлагатай байдаг шүү дээ. Alfie ресторан нь хажуудаа коктейль бартай тул хүйтэнд гарч зутралгүй нэг газраа “тултал” нь болзох боломжийг бүрдүүлдэг. Мөн сар бүр онцлох коктейлийг санал болгодог учраас хэзээ ч очсон шинэхэн амтыг таашаах боломжтой. Дотоод заслын хувьд модерн классик загвартай тул болзоонд тохиромжтой.

ОНЦЛОГ

Тэрхүү концепцийн дагуу Num Sum анх нээгдээд өдгөө 7 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Яг л тухайн үеийн классик коктейлуудыг санал болгохын сацуу Монгол ахуйтай ойр арвайн гурил, ингэний хоормог, арц гэх зэрэг содон орцтой коктейлууд хүртэл гардаг.

IL CAVALLO

Хаяг: Олимпийн гудамж, G center барилгын 15-16 давхартУтас: 77772070

ОРОЙН ЗООГ

Итали, франц хоолонд тохирсон олон виноны сонголттой энэ газар жил бүр валентины оройн зоог санал болгодог уламжлалтай. Хэрэв та энэ жил хайрттайгаа классик болзоо хийхээр төлөвлөсөн бол ийшээ зориорой. Энэ жилийн тусгай цэс бол Love on the Table. Хамгийн гол нь үндсэн цэс дээр байхгүй цоо шинэ хоолыг санал болгож байгаа юм.

ОНЦЛОГ

il Cavallo хөгжим, орчны чимээнд онцгой анхаарч чанга хөгжим тавихаас татгалздаг тул үргэлж зөөлөн төгөлдөр хуурын аялгуу эгшиглэж байдаг.

ОРЧИН

Тус ресторан нь барилгынхаа хамгийн өндөрлөг цэг дээр буюу 15-р давхарт байрлалтай. Өндөр таазтай тул 20 давхарт байгаа мэт өндрөөс хотыг тэр чигт нь тольдох боломжтой гэдгээрээ онцлог.

Хамгийн романтик оройн зоогоор хайртай хүндээ сюрприз барихыг хүсвэл 80022510 дугаараар менежертэй холбогдож ширээний захиалга өгөөрэй.

SEN IZAKAYA

Хаяг: Shangri-la, I давхартЗахиалгын утас: 77779060

ОРОЙН ЗООГ

Валентины өдөр сүши, содон зууш идэхийг хүсвэл ийш зориорой. Оройн зоогийн хувьд сашими сүшиний цуглуулга, стейк мөн шинэхэн хясаа, дессерт бүхий сет хоолыг санал болгож байгаа аж.

Зураг дээрх Casillero del Diablo Chardonnay-ийн жимслэг хөнгөн амт нь тус сетний гол хоол болох сашимитай төгс зохицдог. Харин Casillero del Diablo Cabernet sauvignon нь хуурай боловч илүү жимслэг амттай тул стэйктэй илүү зохицно.

ОРЧИН

Ази, Европ стилийг хоолондоо ч тэр, тохижилтдоо ч тэр хослуулсан энэ газрыг нэрээс нь сонсоход японы izakaya шиг газар гэж ойлгож магадгүй. Харин үндсэн концепц нь япон хоолыг вино болон коктейлтэй хослуулсан онцлогтой бөгөөд дотор заслын хувьд ч уламжлалт япон хэв маягаас зайлсхийж илүү Барууны загварт уусгажээ. Хэрэв болзоот залуу/бүсгүй тань ногоон/цагаан хоолтон бол эндхийн аспрарагус, авакадо гэх мэт ногоотой сүши роллууд болон сонирхолтой өөр олон зуушнуудыг туршиж үзэхийг санал болгоё.

NUM SUM SPEAKEASY BAR

Хаяг: Хан-Уул дүүрэг, 105A Marshal TownУтас: 77556090

Валентиныг тэс өөрөөр тэмдэглэнэ гэж төлөвлөсөн хосуудад энэ газар яг тохирно.Нууцлаг энэ баарыг яагаад заавал speakeasy гэж нэрлээд байгааг хэлж өгье. Анх 1920-оод оны үед Америкт архины хуурай хууль гарч үүнтэй зэрэгцээд нууц баарнууд нээгдсэн нь speakeasy төрлийн бар байсан юм. Тухайн үед эдгээр бааранд чанга хөгжим явахгүй, хүмүүс нь ч чанга ярихгүй бөгөөд бааранд болсон үйл явдал тэндээ л үлддэг байж.

ОНЦЛОГ

Тэрхүү санааны дагуу нээгдсэн Num Sum өдгөө долоо дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Яг л тухайн үеийн классик коктейлуудыг санал болгохын сацуу монгол ахуйтай ойр арвайн гурил, ингэний хоормог, арц гэх зэрэг содон орцтой коктейлууд хүртэл гаргадаг.

ОРЧИН

Num Sum-д ороход эхлээд нууцлаг хэсгээр доош бууж дотогш ормогц нийтдээ 12 ширээ бүхий бүдэг гэрэлтэй орчин хүлээж байх юм.

ОРОЙН ЗООГ

Нийт 30 орчим төрлийн сонголттой Европ, Ази хоолнууд дээр сүүлд тайланд, вьетнам хоолнууд нэмэгджээ. Энэ валентины өдөр Чили Улсаас гаралтай Diablo вино болон үүнтэй хослох Чили маягийн соус, стейкийг санал болгож байна. Чилид Валентины өдөр хосууд ихэвчлэн далайн шинэ бүтээгдэхүүнээр хийсэн оройн зоог барьдаг уламжлалтай. Тэгвэл монголчуудад ойр сонголт болох стэйк дээр Чилийн алдарт халуун ногоотой соус нэмээд Diablo виногоор амтыг нь баяжуулж болох нь ээ. Мөн валентины өдрийг тохиолдуулан “Хамтдаа байвал болох уу?” дуугаараа алдартай дуучин Тэнүүн зочноор ирэх юм.

Ирж буй гэгээн хайрын валентины баярын мэнд хүргэе!

0/1000