horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

“Тууль”, “Алтайн магтаал”-ыг шинийн 15-нд багтаад сонсоход гандан орж засал ном хийх шаардлагагүй гэж үздэг.

post-img

Багаасаа л авга ахаасаа “Алтайн магтаал”-ыг сонсож, аялгуу бүрийг нь даган уярч өссөн. Түүний хажууд сууж, үг бүрийн утга, хэмнэл бүрийн амьсгалыг анзаарч явсаар туульд дурласан даа. Хожим төрийн соёрхолт Б.Авирмэд гуайгаас “Наран хөвүүн хаан” туулийг заалган хайлж, ардын язгуур урлагийн босгыг алхсан” гэж ярих түүнийг Н.Дамдиндорж гэдэг. Тэрбээр Урианхайн алдарт Заны Жилкэрийн удмын 8 дахь үеийн туульч. Ховд аймгийн Дуут сумын харьяат.

-Та анх хэдэн настайдаа тууль хайлахыг сурч байв. Туулийг хэр удаан хайлдаг юм бэ?

-1982 онд анх “Алтайн магтаал”-ыг авга ахаасаа сурч байсан. 1984 онд Улсын багшийн дээд сургуульд оюутан болоод 2 жил завсардсан. Гэхдээ тууль хайлахыг их сонирхож байсан учраас амралтаараа гэртээ очиж аав, авга ахаасаа асууж өөрөө дурлаж туулийг хайлж сурсан. Түүнээс биш автоматаар цээжилнэ гэж байхгүй. Нэг туулийг ойролцоогоор 24-48 цаг хайлдаг. Туулиараа л ном хийвэл бүхэл бүтэн 1 том ном болно.

-Алтайн магтаал, тууль ямар үед магтаж, хайлдаг вэ?

-Алтайн магтаалыг өвөл, зун магтаж болно. Цагаан сарын бүтүүний орой магтана. Зун овоо тахилга тахихад магтдаг. Тууль бол намрын дунд сараас хаврын эхэн сар хүртэл хайлдаг уламжлалтай. Ялангуяа туулийг өвлийн цагт маш их хайлдаг.

-Урианхай туульчид тууль дуулах арга барил, зан заншил нь бусад нутгийн туульчдаас юугаараа онцлог вэ?

-Урианхайн туульчид тууль хайлахын өмнө “Алтайн магтаал”-ыг заавал хайлдаг заншилтай. Учир нь “Алтайн магтаал”-ыг түрүүлж хайлснаар тухайн орчин нялхарч өөрөөр хэлбэл, уул усны эзэд хуран чуулж алтай, хангай хөвчийн ан амьтан, жигүүртэн туульчийг тойрч, тэр айлд цэнгэлийг олж, мөн дээд огторгуйгаас газар лусын эзэдтэй харьцдаг хүчнүүд бүгд чуулаад тууль хайлах зөвшөөрлийг өгч байна гэдэг. Тэгж зөвшөөрсний дараа тууль хайлах нь тухайн айлд маш хүчтэй засал болж жилээ даадаг учиртай. Хөдөө айлууд өвлийн урт сард хонио хотлуулаад нэг айлдаа цугларч өглөө үүр цайтал туулиа хайлдаг.

-Эдгээр тууль, магтаалийг хайлах үед даган баясаж сонсож буй хүмүүс юуг анхаарах ёстой юм бэ?

-Алтайн магтаал магтахад үед цанга тавина сүү хийгээд алтан шарга хөглөгтэй алиа хонгороо мордуулах дээр тэр айлын эзэгтэй 7 бурхандаа сүүгээ өргөдөг. Алтайн магтаал магтах үед гэрээс хүн орж гарахгүй туульч дээлнийхээ энгэр заамыг бүрэн товчилж, нэг суудал дээр сууж зогсоохгүйгээр 40 минут “Алтайн магтаал” хайлдаг. Дуусаад цай ундаа уугаад ярьж хөөрөөд тууль хайлах эхлэдэг. Тууль хайлахад бол үйл өөр хэсэгт зогсоод гараад биеийн чилээгээ гаргаад тамхи тариагаа татаад үргэлжүүлж хайлж болдог.

-Соёлын биет бус өв тэр дундаа тууль хайлах зан үйл удам дамжиж өвлөдөг. Таны үр хүүхдүүдээс тууль хайлах өвийг өвлөж авсан байх?

-Миний хүү Д.Батхүрэл оюунлаг сургуульд хөгжмийн багш хийдэг. Энэ хүүхэд тууль цуур өвлөж авсан. Багаас нь л “Дуут нуур” язгуур урлагийн хамтлагт оруулж тууль, цуур заадаг байсан. Одоо манай хамтлагаас 2 ардын авьяастан төрсөн. Тэрний нэг нь манай хүү Батхүрэл, нөгөө нь Лхагвацэрэн гэх залуу байдаг юм.

-Таны хувьд ямар мэргэжилтэй хүн бэ?

-Бага ангийн багш мэргэжилтэй. Багш мэргэжлээр 23 жил ажилласан. 2014 онд намайг хөгжмийн багш болгомоор байна. Хичээлийнхээ хажуугаар олон шавь сургаж байгаа юм чинь хөгжмийн багш хийвэл арай ойрхон гэж Боловсрол төвийн даргын тушаал гарсан. Тэгээд сүүлийн 14 жил хөгжмийн багшаар ажиллаж байна.  Боловсролын салбарт 34 жил ажиллаж одоо 2 жилийн дараа тэтгэвэртэй гарна даа.

-Урианхай туульчдын хувьд ямар хувцас өмсдөг бэ?

-Бидний өвөг дээдэс хөдсөн дээл их өмсдөг байсан. Одоо бол хөдсөн дээлийг орлож ийм цагаан дээл өмсөж байгаа юм. Туульч хүн ийн цагаан дээл өмсдөг гэж хүмүүс бодоод байна. Энэ бол бидний өдөр тутамдаа өмсдөг энгийн дээл хувцас. Малгай бол урианхай юүдэн малгай үүн дээр байгаа титэм бол 2012 онд туульч, цуурч их гарч ирсэн үе. Монгол улсын хэмжээнд бүх туульчид ирж “Тууьчдийн урын сан наадам”  зохион байгуулсан. Түүн дээр “Титэмт туульч” гэж шалгаруулсан юм. Одоогоор “Титэмт туульч” 10 хүн байдаг. Титэмт туульч гэдэг бол энэ хүн тууль мэддэг сургалт явуулах бүрэн боломжтой гэдэг эрх олгодог гэсэн үг.

-Таны хувьд тууль, цуур, товшуур хөгжмийн язгуур уламжлалыг түгээн дэлгэрүүлж маш олон шавь сурган гаргасан байна. Ер нь туульч хүнийг яаж сонгодог юм бэ?

-Тууль, цуур, товшуур язгуур урлагийг сонирхож байгаа хүүхдийг сонгож авч зааж өгдөг. Гэхдээ тууль хайлах бол зан үйл морин хуур, хөөмий тоглож сурахдаа адилхан зүйл биш. Үеэс үед зөвхөн удам ургаар дамждаг. Миний заасан хүүхдүүдийн удамд туульч хүн байсан, байгаа учраас сурч байгаа юм.

“Тууль”, “Алтайн магтаал”-ыг шинийн 15-нд багтаад сонсоход гандан орж засал ном хийх шаардлагагүй гэж үздэг. Энэ сэтгэлийг ариусгадаг зам мөрийг тэгшилдэг.

– Лус савдгийг аргадах ивээсэн болгонд ивээлээ хайрладаг гэж ярьдаг. Лус савдгийг аргадаад магтаагаад тууль хайлсны дараа яаж ивээлээ хайрладаг юм бэ?

-Туулийг хавар хайлна. Алтайн магтаал лус савдгаа баярлуулах гэж овоо дээрээ гараад хайлна. Үнэхээр сайн баярлуулж чадвал хангай дэлхий лус савдаг хур орж буян хишгээ хайрладаг. Бид цагаан сараар ном хуруулж, засал хийлгэдэг шиг итгэж сүсэглэвэл өөрт шингэдэг.

–Хэрвээ бид тууль хайлахаа больчихвол өв соёл, зан үйлээ алдана дагалдаад юуг алдах юм бэ?

-Мэдээж. Тууль хайлахаа больчихвол дэлхийд гайхуулах монгол цуур, тууль байхгүй өв соёлоо алдана. Тэгэхээр энэ өв соёлоо хадгалж өвлүүлж, хойч үедээ үлдээхгүй бол болохгүй гэдэг санаагаар ах нь 43 жил зүтгэж байна. 2015 онд Монгол Улсын шилдэг туульч шалгаруулах уралдаан болсон. Тэр уралдаан би түрүүлээд түүнээс хойш ямарч туульчдийн уралдаанд оролцоогүй. Хэрвээ би уралдаанд орох юм болбол эхний 3 байрт шалгарч дөнгөх байх.

Гэхдээ дөнгөж сурч байгаа залуус, хүүхдүүд туульчдын уралдаанд оролцоод шагнал авбал түүндээ урамшиж цаашид үргэжлүүлнэ гэх итгэл төрөх юм болов уу гэж боддог.

-Тууль хайлахыг хэдэн настайгаас нь зааж эхэлдэг юм бэ?

Урианхай тууль хайлахыг 18-20 нас хоолойны өнгө жигдэрсэн нөхцөлд заах ёстой. Хоолойны өнгө тууль хайлахад маш чухал. Тийм учраас бага насанд нь алтайн магтаал зааж өнгө олж, сонсоход сургаж өгдөг.

-Бурхны шашинтай учраас ном гурван эрдэнэ сүсэглэж байж тэр ном амирладаг гэж үздэг. Түүн шиг таныг тууль хайлах үед хүмүүс сүсэглээд суудаг. Та тууль хайлаж байх үедээ юуг илүү мэдэрдэг вэ?

-Ховдын дарга нар хэдэн жилийн өмнө 3 том тууль хайлсан. Тууль хайлаад дундаа ороод ирэхэд ямар ч мэдрэмжгүй болчихсон байсан. Тэр үед хүн татах шиг болохоор нь харсан чинь зураглаач гэрэл тусгасан харж байгаа юм. Тэгсэн тог тасраад түр завсарлаад хүмүүс гарахыг мэдэхгүй хайлсан байсан. Тэгэхээр бид нарыг хөтөлж явдаг нь товшуур юм.

-Тууль хайлах өвийг сурч, өвлөн авч буйгаа хүнийг ямар үед энэ хүн туульч боллоо гэж үзэх вэ?

-Тууль хайлахад шавь дагаж хайлуулна. Тууль дундаа ороод шавь ядрах үед өөрөө хайлна. Нэг туулийг бүрэн хайлж чадвал “энэ хүн туульч” болсон гэж үздэг уламжлалтай. Би 1992 онд Монгол туургатны их наадмаар туульч болж байлаа. Тэр үед  20 настай байсан. Тэнд оролцож, тууль хайлахад том туульчид намайг “Энэ залуу туульч болсон байна” гэж үзэж эрхээ авч байлаа.

-Гаднын улсууд манай монголчуудын өв соёлыг их сонирходог шиг.

-Монголчууд өөрсдөө энэ соёл өвөө сонирхдоггүй. Гаднын улсууд л ирж биднээс яриа авч сонирхдог. Ялангуяа япон, өвөрмонголчууд голчлон сонирхож ирдэг. Өвөрмонголчууд жангар, урианхай тууль юугаараа ялгаатай онцлогийг мэдэхийг их хүсдэг юм билээ. Би бол нарийн дэлгэрэнгүй хэлж өгдөггүй мэдэх ёсгүй зүйл гэж байх ёстой.

0/1000