“The Hu” хамтлагийн хөгжимчин, хөөмийч, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Г.Нямжанцанд МУГЖ цол хүртээхээр болжээ. Энэ талаар тус хамтлагийн ахлагч Ц.Галбадрах цахим хуудастаа мэдээлэл оруулсан байна.
ХҮ хамтлаг нь Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий “Хүннү” рок гэх урсгалыг бий болгоод байгаа юм. 2019 онд тус хамтлаг Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хаан одон хүртсэн байдаг.


