horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

ДХИС-ийн дарга статустай 21 удирдах албан тушаалын орон тоог бууруулжээ

post-img

Засгийн газар бүх шатны төрийн байгууллагуудын бүтэц, орон тоог оновчлох, шаардлагагүй зардлыг танаж, “хэмнэлт”-ийн горимоор ажиллах бодлого баримталж байна. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Дотоод хэргийн их сургууль /ДХИС/-ийн бүтэц, орон тоонд мэргэжлийн зөвлөх болон багийн гишүүд хамтран “процессын дахин инженерчлэл”-ийн аргачлалаар нарийвчилсан дүн шинжилгээ хийж, гарсан үр дүнг ДХИС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор, бригадын генерал Т.Сүхболд танилцууллаа.

Дотоод хэргийн их сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, албан хаагчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор “процессын дахин инженерчлэл”-ийн 6 аргачлалыг ашиглан тус сургуулийн 87 нэгжийг 69 болгож, нийтдээ 18 нэгжээр цөөрүүлжээ. Мөн дарга статустай 21 удирдах албан тушаалын орон тоог буурууллаа. Ингэснээр ДХИС-ийн дарга нарын тоо буурч, олон шат дамжлага багасаж, үүнийг дагаад төсвийн хэмнэлт бий болох бөгөөд албан хаагчдын ажлын ачаалал ч тэнцвэржих давуу талтай юм. Цаашдаа ч салбарын хэмжээнд “процессын дахин инженерчлэл” хийж, байгууллага тус бүр үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод, хэмнэлттэй байхад анхаарах ёстойг Б.Энхбаяр сайд онцоллоо.

0/1000