Өнгөрсөн 2025 оны могой жилийн сар шинийн баярын үеэр улсын хэмжээнд эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгаар 27,449 хүн үйлчлүүлснээс 13,842 буюу 50.4 нь насанд хүрэгчид, 13,706 буюу 40 гаруй хувь нь хүүхэд байна. Үндсэндээ яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж буй хүний тоо сар шинийн баяраар энгийн өдрүүдийнхээс хоёр дахин нэмэгддэг байна. Яаралтай түргэн тусламжийн тасгаар хоолны хордлогод орсон болон хэвлийгээр өвдсөн гэх шалтгаантай хүмүүс цөнгүй үйлчлүүлдэг байна. Иймд сар шинийн баяраар хэрхэн зөв хооллох талаар Нийслэлийн түргэн тусламжийн тасгийн их эмч Э.Тамиртай ярилцлаа.
Нийслэлийн түргэн тусламжийн төвд энгийн үед хоногт хичнээн дуудлага бүртгэдэг вэ?
-Энгийн үед хоногт 1500-1800 орчим дуудлага бүртгэдэг. Харин баярын өдрүүдэд 2000-2500 орчим дуудлага бүртгэдэг. Ер нь олон нийтийн тэмдэглэлт баярын үеэр нийслэлийн түргэн тусламжийн төвд ирэх дуудлага хоёр дахин нэмэгддэг. Нийт ирж буй дуудлагад архины болон хоолны хордлогын дуудлага түгээмэл. Мөн архи согтууруулах ундааг тохируулан хэрэглээгүйгээс биеэ авч явах чадваргүй болж хөлдөж, осгох эрсдэл гардаг.
-Хоолны хордлого болон хоол боловсруулах явцад гарч буй хүндрэлээр иргэд хандах нь элбэг гэлээ. Тухайлбал, Хоол боловсруулах явцад гарч буй хүндрэлийг хэрхэн таних вэ. Ямар зовиур түгээмэл илэрдэг бол?
-Сар шнийн баяраар хүмүүс энгийн үеийнхээс их хэмжээгээр мах иддэг. Ингэснээр нүүр ус ихдэж ходоод, гэдэс хямрах мөн хэт ачаалал авч, хоол шингэдэггүй. Хүн өдөрт 1500-2000 калори авах ёстой. Үүнээс ихэдвэл хоолоо шингээж чадахгүй. Цаашлаад нойргүйдэх, хэвлийгээр өвдөх тохиолдод бий. Ихэвчлэн их хэмжээгээр мах идсэн үед хэвлийгээр өвддөг. Тостой зүйлийн араас хйүтэн зүйл ууснаас болж нойр булчирхай өвдөх үзэгдэл элбэг. Мөн бүрэн боловсруулаагүй болон богино хугацаанд муудах бүтээгпэхүүнийг буруу хадгалж идэх, удаан хадгалсан хоолыг идэх нь хордлогын эх үүсвэр болдог талтай. Үүнээс болж хэвлийгээр өвдөх шинж тэмдэг түгээмэл илэрдэг.
–Хүүхэд багачуудыг ханиад, томуунаас сэргийлэхэд эцэг эхчүүд юунд голчлон анхаарах нь зүйтэй вэ. Улаанбурхны шижигтэй тохиолдол бүхий дуудлага хэр олон бүртгэгдэг бол?
–Нийслэлийн түргэн тусламжийн төвийн нэг эмч өдөрт 50-60 дуудлагад очдог. Дуудлага дунд улаанбурхны шижигтэй 1-2 дуудлага гардаг. Ер нь 3-р сард улаанбурхны дэгдэлт оргил үедээ хүрдэг. Тиймээс бид ковидын үед маск зүүдэг шиг байх хэрэгтэй. Хүүхдийг дагуулж айл хэсэхээс зайлсхийх, мөн хүүхдийг үнсэхээс зайлсхий.

