НИТХ-ын дарга ерөнхий боловсролын сургуулиудын хашааг авто зогсоол болгон ашиглах үүрэг өгсөн бол нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, томоохон зах, худалдааны төвүүдэд нэмэлт зогсоол гаргаад байна. Үүнтэй холбоотойгоор Уртцагааны зогсоол шинийн 1-3-ны өдрүүдэд 08:00-00:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй ажиллахаар болжээ.
Мөн өнөөдөр, маргааш “Бөмбөгөр”, “Алтжин” зэрэг худалдааны төвөөр үйлчлүүлэх, тухайн ойр орчмоор зорчих тохиолдолд Уртцагааны зогсоолд машинаа тавихад нээлттэй гэнэ.


