108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба өнгөрсөн долоо хоногт нийт 1639 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар авч үзвэл хүүхдийн эрх хамгаалалын 289, зөвлөгөө хүссэн дуудлага 112, мэдээлэл хүссэн дуудлага 691, зорилтот бус 547 бүртгэгдсэн байна.
Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 270 байгаагаас аймгийн хэмжээнд 99, нийслэлийн хэмжээнд 171 мэдээллийг холбон зуучилсан байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 15 хүүхэд үйлчилгээ авчээ.


