horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Цэргүүд хаврын тариалалтад бэлтгэж байна

post-img

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Зэвсэгт хүчнийхэн хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангаж байна.

ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний дугаар анги, нэгтгэлүүдийн томилгоот бүрэлдэхүүн улиас, улаан сухай, бургас зэрэг мод, сөөгний үр мөчрийг бэлтгэж эхэлжээ.

Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист цэргийнхэн мод тарин арчилж, хамгаалж, ойн санг баяжуулж, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад гар бие оролцож буй нь энэ юм. Тэд ногоон хөгжлийг бүтээхийн зэрэгцээ мод сөөгний үр мөчрийг түүж, хавар, намрын тариалтад ийнхүү бэлтгэж байна.

0/1000