horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулвал хариуцлага тооцно

post-img

Засгийн газар 2019.01.30-нд 57 дугаар тогтоол гаргаж, жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Үүний дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг дарга А/38 дугаар захирамж гаргаж, Мөрөн сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 2026.05.01 хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглолоо.

Уг хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулвал хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хариуцлага тооцуулах юм байна.

0/1000