horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг аварчээ

post-img

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.16-2026.02.23/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 46 суманд аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлага бүртгэсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 20 иргэний амь насыг авран хамгаалж, 28 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа.

Нийт дуудлагын 53 нь обьектын гал түймэр, 2 нь газар хөдлөлт, 40 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байжээ.

  • Цас шаварт суусан-23,
  • Зам тээврийн осол-3,
  • Төөрсөн, сураггүй болсон-9,
  • Өндрөөс унах-1,
  • Усны осол-1 байна.
0/1000