Дорнод аймгийн Халхгол суманд өчигдөр болсон цасан шуурганы үеэр малынхаа араас явсан нэг гэр бүлийн 3 хүн төөрч, осгожээ. Аав, ээж, хүү гурвыг малдаа явж байтал хунгарт машин нь саатсан тул явган явжээ. Ингээд тэд сураггүй алга болсон байна. Төрөл төрөгсөд нь араас нь морьтой эрэн хайж, өнөөдөр аав, хүү хоёрыг осгосон байдалтай олсон бол эхнэр нь амиа алдсан байсан гэж албан бус эх сурвалжууд мэдээллээ.
Мөн тэднээс гадна олон хүн төөрсөн байна. Тэдний зарим нь машиндаа хоргодож эсэн мэнд гарчээ.



