ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ш.Жамъяндорж “Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 5022 дуудлага мэдээлэл бүртгэсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй нийт 213 дуудлага байна. Мэдээллийг илүү нарийвчилбал нийт гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллээс хулгайлах 31, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 33, залилан мэхлэх шинжтэй 18 гэмт хэрэг гарлаа.
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэсэн дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иргэд аливаа баяр ёслолыг соёлтой тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна.
Энэ жилийн цагаан сараар цагдаа, дотоодын цэргийн 39 байгууллагын нийт 7719 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ. Хэрэгжүүлэх чиг үүргээр нь ялган авч үзвэл эргүүл жижүүрт 4342, битүүний өдөр болсон бөхийн барилдаан, Гандантэгчэнлин хийдэд ном хурах зэрэг үйл ажиллагаанд 930, замын хөдөлгөөний зохицуулалтад 2392 хаагч тус тус өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэсэн юм” хэмээв.

