“Про” театр, Оросын театрын холбоо хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг Монголын үзэгчдэд толилуулахаар ажиллаж байна. “Это все она” жүжиг тайзнаа тавигдсан даруйдаа олны анхааралд өртөн, Орос улсдаа төдийгүй Дэлхийн олон улсын тоглогдсон шилмэл бүтээл болжээ.
Энэ жүжгээр өсвөр насны хүүхэд болон эцэг, эх хоорондын харилцааны хямрал, сошиал орчны нөлөө, түүнээс хамаарсан итгэлцэл болон хууралт зэрэг яг одоо бидний дунд байгаа асуудлуудыг хөнджээ. “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг ирэх 3 дугаар сарын 5-наас РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа тоглоно.

