horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

ThunderZ: “Монгол” дууны эхлэлийг “Мулан”-ы хүннүчүүдийн хэсгээс сэдэвлэсэн

post-img

Реппер ThunderZ тавдугаар сарын 23-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд “Тэнгри” тоглолтоо хийхээр болсон. Тэгвэл түүний хамгийн сүүлд цацсан “Монгол” нэртэй дууг нэг өдрийн дотор 660 мянга гаруй хүн үзсэн байна. Реппер ThunderZ энэхүү дууны утга агуулгын талаар “Монголчууд XI-XII зуунд гаднын хүний нүдээр ямар хүчтэй харагддаг байсан бэ гэдгийг илэрхийлэхийг зорилоо. Хабул хаан хүү Охинбархагтаа хүчтэй, ухаантай эрсийг ялган өгсөн нь Жүрхин овог болжээ. Монголынхоо нүүр царай болсон тулааны тамирчид, бөхчүүд гэх мэт хүчтэй тамирчдыг дүрсэн дээрээ мөнхөллөө. Бүгдэд нь баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Түүнчлэн “Монгол” дууны клипний эхлэл хэсгийг “Мулан” хүүхэлдэйн кинонд хүннүчүүд гарч ирдэг алдарт хэсгээс сэдэвлэсэн байна. Гол дүрд:

  • МУГТ One Championship холбооны аварга Энх-Оргил
  • МУГЖ Лхагва-Очир
  • UFC анхны монгол тамирчин Батгэрэл
  • UFC холбооны тамирчин Нямжаргал
  • Жүдо бөхийн ОУХМ АДЪЯАСҮРЭН
  • Аймгийн арслан Цогт-Эрдэнэ нар тоглосон байна.

Нийтлэл үзэх: https://www.facebook.com/share/r/1B4cVwKjMw

0/1000