horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

З.Батчулуун: Хаврын тариалалт эхлэх гээд байдаг, өнгөрсөн жилийн урамшууллаа аваагүй л байна

post-img

“Шимт агро холдинг” ХХК-ийн зөвлөх З.Батчулуунаас хаврын тариалалтын талаар тодрууллаа.

-Сүүлийн үед тариаланчид тосны ургамал болох рапс ихээр тариалах боллоо. Энэ нь талбайн үржил шимд хэрхэн нөлөөлөх вэ?

-Тариаланчид тосны ургамал тариалах нь  нэмэгдлээ. Уг нь нийт талбайнхаа 30 хувиас илүү тариалж болохгүй. Хөрсийг үржил шимгүй болгодог, элэгдүүлдэг тул  тосны ургамал тариалсан бол дараа жил нь тухайн талбайдаа тэжээлийн ургамал, овьёос, эрдэнэ шиш гэх мэт өөр зүйл тарих хэрэгтэй.  Тосны ургамал  нь хөрснөөс шим тэжээл их дайчилж ургадаг онцлогтой. Дотоодын улаан буудайн үйлдвэрлэлийг одоогийн түвшнээс бууруулж болохгүй. Гурилын импортын татварыг тэглэсний дараа зарим тариаланч хойноос хямд үр авч тариалсан атлаа буудайгаа дотоодын үрээр тарьсан бидэнтэй ижил үнээр худалдсан. Энэ нь иргэдэд ч, тариалагч бидэнд ч хохиролтой байна. Гурилын үнийг бууруулах гэж гаргасан шийдвэр зорьсондоо хүрсэнгүй.  Энэ дутагдлыг дахин давтаж болохгүй.

0/1000