УИХ-ын гишүүн Ө.Шижир Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт хариуцлага тооцохыг шаардсан шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн ч энэ талаар ямар нэгэн шийдвэртэй алхам огт хийгдээгүй талаар цахим хуудастаа дурджээ. Тэрээр засгийн газрын тэргүүнд шаардлага хүргүүлээд 1 сар өнгөрч байгаагаа мөн илэрхийлсэн байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижирийн зүгээс : “Асуудлыг улирлын чанартайгаар биш, бодлогын түвшинд, хариуцлагын зарчмаар шийдвэрлэх ёстой. Төрийн өндөр албан тушаалтнууд бодит хариуцлага хүлээдэг тогтолцоо байхгүй бол ижил асуудал давтагдсаар байх болно. Ерөнхий сайдаа хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя” гэжээ.



