horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Нэг өдрийн Цагаан дара эх бүтээв

post-img

Богд хааны ордон музей нэг өдрийн Цагаан дара эх бурхан бүтээх үйл XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 7-нд уламжлал ёсоор наран мандах цагаас эхлүүллээ. Шүтээнийг монгол уран зургийн зураач Т.Жамъянсүрэн, “Гурван шүтээн” урлангийн шүтээн урлаач Ч.Батзориг нар урлаж байна.

Монголын сүүлчийн хаан VIII богд Жавзандамба хутагтын үед сар бүрийн шинийн найманд анхдугаар богд Өндөр гэгээний Занабазар /1635-1723/-ын тигийн дагуу нэгэн өдөрт Цагаан дарь эх бүтээдэг байсан уламжлалтай байжээ. Нягтлан үзвээс бурханч болох лам нар уг уламжлалт зан үйлийн дагууд нар мандахаас наран жаргах хүртэлх хугацаанд Цагаан дара эх шүтээнийг бүтээж байж сая бурханч болдог учиртай байсан хэмээх нь бий.

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэнд нийт 60 гаруй цагаан дара эх дэлгэв. Энэ удаагийн үзэсгэлэнд сэртан мартан танка зураг, зээгт наамал, цагаан дара эхийн шуумал дүрүүдийг музейн фондоос үзэгч олонд дэлгэж байна.

0/1000