horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Нийслэл төсөвтөө тодотгол оруулах уу?

post-img

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус Х хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг 11 асуудлыг хэлэлцэх юм.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудалд:

  1. Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  2. Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  3. Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх асуудлыг дэмжих тухай
  4. Хотын стандартад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  5. “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  6. “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  7. Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай
  8. Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай
  9. Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
  10. Барилга байгууламж балансаас баланст шилжүүлэх тухай
  11. Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилж, чөлөөлөх тухай
0/1000