Дэлхийн сонсгол хамгаалах өдөр 3 дугаар 3-нд болдог. Энэ өдөр Боловсролын Ерөнхий Газар, “ЭМЖЖ” ХХК хамтран “ENT CARE” аян өрнүүлэхээр болжээ. Уг аяны хүрээнд ерөнхий боловсролын сургууль, политехник коллежийн ахлах ангийн 14-18 насны сурагч, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад чих, хамар, хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгох, эрт оношилгооны ач холбогдлыг ойлгуулах, эрүүл мэндийн зөв дадал төлөвшүүлэх үйл ажиллагаа зохион байгуулна.
Ерөнхий боловсролын 6 сургууль, 3 политехник коллежийн 14-18 насны 3000 сурагч, багш, ажилтанд чих, хамар, хоолойн эрүүл мэндийн талаарх суурь мэдлэг олгох, урт хугацаанд үүсэж болзошгүй эмгэгээс урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэхийг зорьж байна.

