horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

“Ногоон автобусны” гэх хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг маргааш шийднэ

post-img

“Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хурал энэ сарын 26-ны өдөр буюу маргааш товлогдоод байна. “Ногоон автобус”-ны гэх хэрэг 2022 онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн паркийг шинэчлэх үед илэрч, уг хэрэгт Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, А.Ганхуяг нарын албан тушаалтан болон БНСУ-ын нэр бүхий иргэд холбогдсон байдаг.

Анхан шатны шүүхээс Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, хотын даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ нарын хэргийг цагаатгасан бол “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягт зургаан жил хорих ял, С.Жавхлантбаатарт гурван жил хорих ял оноосон. Харин нийслэлийн давж заалдах шатны шүүх А.Ганхуягт холбогдох залилах гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм.

0/1000