horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дорнодын 5 сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлажээ

post-img

Дорнод аймгийн Онцгой комисс өчигдөр орой хуралдаж, Баяндун, Дашбалбар, Чойбалсан, Гурванзагал, Чулуунхороот суманд цагдаа, онцгой байдлын пост гаргаж, орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Тус аймгийн Цагдаагийн газар сум, аймаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг 2-р сарын 24-ний 20:00 цагаас 25-ны 14:00 цаг хүртэл хязгаарлан, хянаж байна.

Цагаанаар зудархуу байгаа Гурванзагал, Чулуунхороот, Дашбалбар сумаас аймгийн төв хүртэлх зам гаргаж, иргэдийг аюулгүй зорчуулах арга хэмжээ авч буй аж. Зүүн аймгуудын нутгаар өчигдөр оройноос эхлэн, цас орж, шуурч байгаа юм. Үүнтэй холбогдуулан ийм арга хэмжээ авчээ.

0/1000