horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Иргэний үнэмлэх дээр хүчинтэй хугацаа 0000/00/00 гэж бичих нь хууль бус гэж цэцэд ханджээ

post-img

Үндсэн хуулийн цэц өчигдөр дунд суудлаараа хуралдав. 45 нас хүрсэн иргэнд олгох иргэний үнэмлэх дээрх “Хүчинтэй хугацаа 0000/00/00” гэх хэсэг хууль бус хэмээн нэгэн иргэн шүүхэд ханджээ. Гэвч шүүх уг маргааныг хүлээн авахаас татгалзсан аж.
Тиймээс уг иргэн ҮХЦ-д хандсан байна. Цэц уг маргааныг хүлээн авч, хэлэлцээд Үндсэн хуулийн 16 зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчөөгүй” гэж дүгнэжээ.
Тэгэхээр уг иргэний гомдлыг шүүх хүлээж аваагүй нь Үндсэн хууль зөрчөөгүй болж таарав.

0/1000