Энхтайвны гүүрийг ашиглах хугацаа дуусаад 13 жил болж буй аж. Энэ талаар нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар ингэж тайлбарлав.
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар:
-Энхтайвны гүүрний ашиглалтын хугацаа дууссан. Шууд хааж засахад таг түгжрэх тул бид энэ “Трамвай” төслийг эхлүүлж, трамвайд зориулсан зэрэгцээ гүүр бүтээн байгуулахаар төлөвлөсөн. Улмаар автын хөдөлгөөнийг шинэ баригдах гүүр рүү шилжүүлэх замаар Энхтайвны гүүрийг засахаар төлөвлөсөн.

