Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас цагдаагийн байгууллагад хийсэн хяналт шинжилгээгээр илэрсэн ноцтой зөрчлийн талаар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээллээ. Энэ оны 1-р сарын 11-нд СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн албан хаагч цагдаагийн байрны угтах хэсэгт 1 хүнийг зодож, эрүүдэн шүүсэн байж болзошгүй бичлэгийг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа өнөөдрийн хурлынхаа үеэр олон нийтэд дэлгэв.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, доктор, профессор Я.Цэлмэн:
-Цагдаагийн албан хаагч “Чи гэмт хэрэг үйлдсэн” хэмээн энгийн иргэнд ял тулгаж, биед нь ноцтой халдаж байгаа нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Тиймээс энэ хэргийг ЦЕГ-ын тусгай субьект бус, АТГ шалгах ёстой. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас цагдаагийн байгууллагад хийсэн хяналт шинжилгээгээр СХД-ийн Цагдаагийн I хэлтсийн албан хаагч 1-р сарын 11-нд 1 иргэнд хэрэг хүлээлгэхээр айлган сүрдүүлж, биед нь ноцтой халдаж, эрүүдэн шүүсэн байж болзошгүй үйлдэл тогтоогдсон. Харамсалтай нь үүнийг олон нийтэд мэдээлэхээс өөр арга алга.
Иргэний эрх чөлөөг зөрчиж байгаа албан хаагч нартайгаа хуулийн байгууллагууд ажиллах шаардлагатай. Энэ байгууллагуудын хүн хүч, техник нөөц, төсөв санхүү дутаагүй. Цагдаагийн байгууллага инженерчлэлийн асуудлаа шийдсэн гэсэн. Тийм учраас дарга, удирдлагын орон тоог цөөлж, иргэдтэй харилцах албан хаагчдынхаа тоог нэмэх хэрэгтэй. Иргэдтэй харилцаж байгаа албан хаагчдын хүний эрхийн мэдрэмжийг дээшлүүлэх чиглэлээр цаасан дээр биш, бодитой ажил хийдэг байх шаардлагатай.



2026-02-26 08:20:24
БОЛЗОШГҮЙ ГЭЖ ЮУ ШААЖ БАЙГАА ПИЗДА ВЭ ! УЛААМ ЦААМ КАМЕРЫН БИЧЛЭГ БАЙГАА БИЗДЭЭ ЛАЛАРУУДАА!