Дорнод аймгийн Халх гол суманд их хэмжээний цасан шуурга шуурсны улмаас үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний алба хаагчид ажиллаж байна.
Халх гол суманд ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 20 гаруй цэргийн алба хаагч, Зэвсэгт хүчний дугаар салбарын 10 гаруй цэргийн алба хаагч тус тус ажиллаж хаагдсан зам давааг нээх, цасанд дарагдсан айл өрхүүдийн хашаа саравчийг цэвэрлэх, нүүлгэх, хивэг тэжээлийг түгээх зэрэг ажлыг гүйцэтгэжээ.
Яг одоогийн байдлаар тус бүсийн орчмоор цаг агаарын эрсдэл буураагүй, шуурсан хэвээр байгааг Дорнод аймгийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд мэдээлж байна.



