horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

“Улаанбаатар кап” тэмцээний шилдэг тоглогчдод сургалтын тэтгэлэг олгохоор боллоо

post-img

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар “Монголын спортын шийдэл” ХХК-тай хамтран шинэчилсэн системээр таван насны ангиллаар, дөрвөн үе шаттай 2025 оны 11 дүгээр сарын 15-наас 2026 оны тавдугаар сарын 3-нд зохион байгуулж байна. Дүүрэг, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 900 багийн 15000 гаруй сурагч оролцож байгаа бөгөөд өргөн цар хүрээтэй тус тэмцээний ахлах ангиллын эрэгтэй, эмэгтэй тус тус шилдэг 32 баг тодорсон бол үргэлжлүүлэн дунд, бага ангиллын тоглолтууд болж байна.

Монголын ууган их сургуулиуд болох СЭЗИС,  МУБИС-ийн Биеийн тамирын сургууль “Улаанбаатар Кап” тэмцээний шилдэг тоглогчдод сургалтын тэтгэлэг олгохоор албан ёсоор санамж бичигт гарын үсэг зурлаа.

0/1000