horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Ц.Ганбат: 1-р эмнэлгийн дарга өдөрт 3 солигдож байгаатай адил байна

post-img

Улсын 1 дүгээр төв эмнэлгийн эмч, ажилчид болон удирдлагууд өнөөдөр /2026.02.26/ мэдээлэл хийлээ. Учир нь тус эмнэлэг удирдлагын халаа сэлгээ, улстөрийн нөхцөл байдлаас үүдэн хэвийн үйл ажиллагаа явуулахад хэцүү болсон байна.

УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ц.Ганбат:

-Манай тасаг 24 ортойгоор үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл бид 12 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Гол тусламж үзүүлдэг эрчимт эмчилгээний 12 ортой тасаг маань засварт ороод 8 сар болсон ч завсар хийсэн компаниуд ажлаа дуусгаагүй, хүлээлгэж өгөөгүй.

Мөн дарга нарын халгаа сэлгээний асуудлаас болж, нэг удаагийн эмчилгээний хэрэгсэл дутагдаж байна. Өөрөөр хэлбэл хүнд өвчтэй хүмүүст тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байгаа юм.

Энэ нь ажилчдын сэтгэл санаанд нөлөөлдгөөс гадна эмнэлгийн үйл ажиллагааны шийдвэр гаргалт удааширч байна. 2004-2005 оны үед улстөрийн байдлаас болж, эмнэлгийн дарга нар солигддог байсан. Ингэхдээ тухайн дарга 4 жил үүргээ гүйцэтгэдэг байсан. Гэвч хамтарсан Засгийн газар  байгуулагдсанаас хойш жилд 1 удаа солигддог болсон. Түүнээс хойш тогтвортой байсан ч одоо бараг л нэг өдрийн дотор 3 дарга солигдож байгаатай адил байна гэж зарим эмч нар үзэж байгаа.

Үүний учир шалтгааныг сонсоход ЭМЯ-аас эмнэлгийн даргыг томилохоо больсон. ТУЗ-ийн гишүүд томилдог болсонтой холбоотой юм билээ. Гэтэл тэдгээр 9 хүнээс 3 нь эрүүл мэндийн салбарынхан байдаг. Өөрөөр хэлбэл эмнэлгийн төлөөлөл хэт цөөхөн байгаа учир хамт олны санал, санаачилга дутагдаж байна.

0/1000