horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Монгол, Оросын хамтарсан үзэсгэлэн яармаг Улаан-Үдэд гарна

post-img

ОХУ-ын “Байкал-Экспо” компани Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан 3-р сарын 5-8-нд Улаан-Үд хотын үзэсгэлэнгийн ФСК төвд “Хаврын үзэсгэлэн” яармаг зохион байгуулах гэж байна. Монгол-Оросын хамтарсан энэ яармагийг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар, Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар дэмжин зохион байгуулж буй аж.

Уг үзэсгэлэнд Монгол Улсаас 50 орчим компани, ОХУ-ын 50 гаруй компани оролцохоор одоогоор мэдүүлэг өгөөд байна. Компаниуд тус үзэсгэлэнд брэнд бүтээгдхүүн, гар урлал, бэлэг дурсгал, эрүүл мэнд, хүнс, мэдээллийн технологи, боловсрол, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр оролцоно гэж Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар мэдээллээ.

0/1000