horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

О.Чойдог: Төрийн нарийны шаардлагыг биелүүлэхгүй бол эмнэлгийн үйл ажиллагаа тасалдана

post-img

УНТЭ-ээс өнөөдөр сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Тус эмнэлгийн төлөвлөлт, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Чойдог эмнэлгийн эм, тариа тасалдах болсон шалтгааны талаар мэдээлэл өглөө.

УНТЭ-ийн дэд захирал О.Чойдог:

“Манай эмнэлгийн худалдан авалт хийдэг, төлөвлөгөө гаргадаг үед даргын халаа сэлгээ явагдсан. Үүнээс болж эмнэлгийн үйл ажиллагаа тасалдлаа. Эрүүл мэндийн тусламжийн тухай хуулиар анх эмнэлгүүдийг ТУЗ-тэй байлгах шийдвэр гарсан. Энэ нь зөв.

Гэвч үүнийг өөрчлөхгүй бол алдаа гарах боллоо. Үүнийг манай эмнэлгийн эмч, ажилчид бие махбод, үйл ажиллагаагаараа мэдэрч байна. ТУЗ-д нийт 9 гишүүн байдаг. Үүний 3-ыг нь тухайн эмнэлэг, 3-ыг нь ТББ сонгодог. Мөн Сангийн яамны 1 гишүүн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 1 гишүүн, ЭМЯ-ны 1 гишүүн байдаг.

Би одоо 3 дахь ТУЗ-ийн даргатай хамтарч ажиллаж байна. ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн дарга байна гэдэг нь ашиг сонирхлын зөрчилтэй. Яагаад гэвэл төрийн нарийн бичгийн даргын шаардсан зүйлийг биелүүлэхгүй бол манай эмнэлгийн үйл ажиллагаа тасалдана. Ийм зүйл байж болохгүй гэдгийг олон хуульч бидэнд хэлсэн.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын гишүүн өнгөрсөн есдүгээр сард ажлаа хүлээлгэн өгсөн. Гэтэл сая нэгдүгээр сарын 30 хүртэл ТУЗ-ийн хуралд оролцсон. Сангийн яамны 1 гишүүн чөлөө авч, урт хугацаагаар гадагшаа сурахаар явсан. Түүнээс гадна ТУЗ нэгдүгээр сарын 30-нд энэ оны хамгийн эхний хурлаа хийсэн. Энэ үеэр манай эмнэлгийн болон ТББ-ын 1 гишүүний хугацаа дууссан. Ингээд нийт 9 гишүүнээс 4 нь манай ТУЗ-ийн гишүүн мөн эсэх нь тодорхойгүй байна.

Ийм байхад шинэ дарга томилж, хуучин даргыг ажлаас нь чөлөөл гэсэн шийдвэр, тогтоол ирээд байна. Тиймээс манай эмнэлгийн хамт олон бол удирдлагын тогтвортой байдлыг хангах, мөн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхийг хүсэж байна.

0/1000