horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Ган, мөндөрт ургац алдсан тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сараар хойшлууллаа

post-img

Монгол Улсын Засгийн газрын “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2025 оны 204 дүгээр тогтоолоор ургац алдсан тариаланчдын зээлийн үндсэн төлбөр төлөх хугацааг 6 сараар хойшлууллаа.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 2025 онд ургац алдсан тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн 2023-2025 онд арилжааны банкнаас авсан Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 6 сар хүртэлх хугацаагаар ийнхүү хойшлуулсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас холбогдох арилжааны банкуудтай Эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулжээ.

Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулах шийдвэрт Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдах юм.

Аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудаас ирүүлсэн байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндөрт өртсөн иргэн, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг нэгтгэн холбогдох арилжааны банкуудад хүргүүлсэн байна.

0/1000