horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Монголын үндэсний сонгодог, эмгэнэлт балет “Үйлийн гурван толгой” толилуулна

post-img

Монголын үндэсний сонгодог, эмгэнэлт “Үйлийн гурван толгой” балетыг 2026 оны 2 дугаар сарын 28-нд ганцхан удаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт толилуулна.

“Үйлийн гурван толгой” балетын цомнолыг Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Жамъяндагва бичихдээ Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн зохиол “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн эх зохиолын үндсэн агуулгыг үндэслэн бичиж, найруулсан байна.

Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, хөгжимчин Ж.Мэнд-Амар хөгжмийг бичихдээ Монгол ардын өвөрмөц характер бүхий олон янзын дуунуудын аялгууг нэгтгэн үндэсний найрал хөгжимд зориулан бичжээ.

2007 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч В.Боролдой тус балетын хөгжмийг симфони найрал хөгжимд хөрвүүлж, найруулсан түүхтэй.

0/1000