horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг өнөөдөр суллалаа

post-img

Нийслэлийн Прокурорын газар Эрчим хүчний сайд асан, Дулааны IV цахилгаан станцын захирал Н.Тавинбэхийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Түүнийг ШШГЕГ-ын Цагдан хорих төвд 30 хоног саатуулаад байгаа юм. Уг цагдан хорих арга хэмжээг сунгахаар прокурор Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ханджээ. Үүнийг шүүх хянан хэлэлцээд, прокурорынуг саналыг хүлээн авч, Н.Тавинбэхийг цагдан хорих хугацааг сунгасан байна.

Гэтэл Н.Тавинбэхийн өмгөөлөгч Х.Б уг шийдвэрийг эсэргүүцэн, тус шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргажээ. Уг гомдлыг өнөөдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун хянаад, хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан, Н.Тавинбэхэд авсан цагдан хорих арга хэмжээг өөрчиллөө. Ингээд прокурорын саналыг үндэслэн, түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, цагдан хорих төвөөс суллалаа.

0/1000