horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ФАТФ-ын баталсан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх замын зураглалыг Монгол 3 жилд хэрэгжүүлэх үүрэг хүлээв

post-img

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит чуулга уулзалт 2 дугаар сарын 11-13-нд боллоо. 200 гаруй улсын төлөөлөл, олон улсын байгууллагын ажиглагчид уг уулзалтад оролцож, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлуудыг хэлэлцэв.  

Чуулга уулзалтаар Австри, Итали, Сингапур улсын харилцан үнэлгээний тайланг хэлэлцэн, баталсан байна. Уг үнэлгээг тавдугаар шатны шинэчлэгдсэн, эрсдэлд суурилсан аргачлалаар гүйцэтгэснээрээ онцлог аж. Энэ аргачлалын дагуу улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээний замын зураглалыг ФАТФ-ын чуулга уулзалтаар баталж, уг замын зураглалд тусгагдсан арга хэмжээг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх шаардлагыг холбогдох улс орнуудад тавьж байна. Тус байгууллагын гишүүний хувьд Монгол Улс энэ зураглалыг 2026-2029 онд хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм.

Цахим орчинд үйлдэгдэж буй залилангийн цар хүрээ нэмэгдэж байгаатай холбогдуулан холбогдох баримт бичгүүдийг баталж, энэ хүрээнд залилангаас урьдчилан сэргийлэх, хохирогчдын хөрөнгийг буцаан олгох, гэмт этгээдүүдийг хуулийн хариуцлагад татах чиглэлд инновацад суурилсан арга хэрэгсэл ашиглахыг ФАТФ гишүүдээсээ шаарджээ. Түүнчлэн виртуал хөрөнгийн хил дамнасан шинж чанар, технологийн хурдацтай хөгжлийг харгалзан оффшор виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид, мөн стэйблкойн болон өмчлөгчгүй хэтэвчтэй холбоотой шинээр үүсэж буй эрсдэлийг бууруулахад чиглэсэн тайланг баталж, энэ чиглэлээрх хяналт, зохицуулалтыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.  

ФАТФ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусаж буйтай холбогдуулан ФАТФ-ын Дэд Ерөнхийлөгчийн албан үүргийг гүйцэтгэж байгаа Их Британи Улсын Гэйлс Томсонг Ерөнхийлөгчөөр томиллоо. . 

Мөн ФАТФ-ын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өндөржүүлсэн хяналтад орсон орны жагсаалт буюу “саарал” жагсаалтад Кувейт, Папуа Шинэ Гвиней  зэрэг улсыг оруулахаар шийдвэрлэсэн бол мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй орны жагсаалт буюу “хар” жагсаалтад өөрчлөлт оруулаагүй байна.

0/1000