Ойрх Дорнодын нэр хүндтэй олон улсын спортын наадам “NAS Sports Tournament”-д оролцох “Tiger Zabeel” багийн дасгалжуулагчаар “Darkhan Moguls” волейболын багийн ахлах дасгалжуулагч Ч.Отгонбаяр ажиллахаар болжээ. Өнөө жилийн “NAS Sports Tournament” наадам АНЭУ-ын Дубай хотод 2 дугаар сард эхлээд байна. Энэ наадмын волейболын тэмцээн 2 дугаар сарын 26-нд эхэллээ.
Тус тэмцээнд Беларусь, Итали, Саудын Араб, Катар зэрэг нийт 7 баг оролцож байгаа аж. Уг тэмцээнд багууд улс орныхоо нэрээр бус, Дубайн нэр хүндтэй томоохон ивээн тэтгэгч компаниудын нэрийн дор өрсөлддөг. Дээрх 7 багийн 1 болох “Tiger Zabeel” багийг “Darkhan Moguls” багийн ахлах дасгалжуулагч Ч.Отгонбаяр ахалж байна. Тэр багтаа Монголын шилдэг волейболчдыг авчээ. “Tiger Zabeel” багийн бүрэлдэхүүнд Монголын тамирчдаас гадна Испани, Пакистан, Нигерийн тоглогч багтсан байна.
“Tiger Zabeel” багийн бүрэлдэхүүн:
- Дархан могулс: М.Уранбаяр, Г.Төрмандах, Т.Пүрэвдорж, Аль Насир
- Төв миг волвс: М.Цэрэнбаатар, Г.Цэнд-Аюуш
- Mintonette Gobi: С.Анх-Эрдэнэ
- Natur bucks: Б.Амар, Igobi Sikuku
- Tarregone: Elieser Rojas
- Nigeria: Abdulquadri Opeyemi Jaiyeola
“Tiger Zabeel” баг эхний тоглолтоо өнөөдөр буюу 2-р сарын 27-нд “AlTadawi” багтай хийнэ. Уг тоглолт Дубайн цагаар 23:00, Монголын цагаар 03:00 цагаас эхэлнэ.


2026-02-27 06:14:19
Amjilt