horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

“Эх орны цэрэг-2026” яруу найргийн наадам болно

post-img

Монгол цэргийн өдрөөр Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тэмдэглэн “Эх орны цэрэг-2026” яруу найргийн наадам зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус наадам цэрэг, эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд, залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэл төрүүлэх зорилготой аж.

Наадамд цэргийн сэдэвтэй, өмнө нь яруу найргийн ямар ч наадамд уншиж байгаагүй шинэ бүтээлүүдээр оролцох шаардлагатай юм байна. Оролцогсод цэргийн сэдэвт өөрийн хоёр бүтээлээ ирэх 3-р сарын 11-ний 16:00 цаг хүртэл ЦДБЭЧ-ын 205 тоотод бүртгүүлж, оролцох эрхийн мандат авна.

Уг наадмын I шатанд ирүүлсэн бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэж, II шатанд шилдэг 25 яруу найрагчийг шалгаруулна. II шатны шалгаруулалт ирэх сарын 13-нд болох юм байна.

0/1000