Нийслэлийн Прокурорын газар 2 дугаар сарын 25-нд УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг яллагдагчаар татжээ. Бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр түүнийг яллагдагчаар татсан аж.
Түүнийг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүүтэй зодолдсон гэдэг. Үүнийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Худал мэдээлэл. Зохион байгуулалттай мэдээлэл их цацаж байна. Залуучууд дарвиад л асуудал үүсгэлээ дээ. За яах вэ дээ гэж бодож байтал зохион байгуулалттай гүтгэлэг яваад байх юм.
Танихгүй залуучууд хоргоогоод, дараа нь гэнэт цохиод авсан. Дараа нь Хурцын Тайван, Бямбаа нар байсан гэдгийг мэдлээ. Камерын бичлэг дээр тэгээд тодорхой байгаа дөө. Нэлээн хай болчихсон нөхдүүд шиг санагдсан. Элдэв зүйл хэрэглэсэн байгаагүй л бол яах вэ. Хуулийн байгууллага шалгах байх” гэж тайлбарласан юм.

