horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ж.Мөнхбат цагдан хорихгүй байх нөхцөлтэйгээр Монголд эргэн иржээ

post-img

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат АТГ-т шалгуулж байдаа Монгол Улсын хилээр гарч, гадаад улс руу явсан юм. Тэр саяхан эх орондоо эргэн ирж, Цагаан сарын баяраар МАН-ын гишүүдийн золголтод очсон юм. 

Ж.Мөнхбатыг шалгаж байхдаа АТГ түүнд хилийн хориг тавиулаагүй байсан аж. Үүнийг нь Ж.Мөнхбат ашиглан, хилээр гарч явжээ. Түүний дараа шүүгч Ж.Мөнхбатыг цагдан хорих захирамж гаргасан аж. Тиймээс тэрээр шүүхэд хандан, цагдан хорихгүй байх нөхцөлтэйгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийг нь шүүх хүлээн авчээ. Ж.Мөнхбатыг сая Монголд ирэхэд нь АТГ баривчлаагүй нь ийм учиртай аж.

Түүнийг шүүх цагдан хорихгүйгээр гадаад явахыг нь хориглож, хилийн хориг тавьжээ. Одоо тэрээр Монгол Улсаас дахин гарах боломжгүй болсон байна. Цагдан хорих арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавьсан ч Ж.Мөнхбат гэм буруугүй гэсэн үг биш. Түүний хэргийг АТГ үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна.

0/1000