Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, Эм Си Эс групп, Богд банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Э.Батмагнай түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, ДЦ-810 анги, “Мөнхийн Үсэг” групп, “Бадрах Өглөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо үзүүрлэв.
Маргааш буюу 28-ны бямба гарагт 13:00 цагаас Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаантай.

