Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанаар Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан бодлогын 11 хороо тус бүрийн салбар хуралдааныг зохион байгуулж байгаа юм. Салбар хуралдаанд тухайн салбарын эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг явуулж байна. Салбар хуралдаанаас гарсан бодлогын шийдлүүдийг Бага хуралд танилцуулах төлөвлөгөөтэй.
Салбар хуралдаан өндөрлөсний дараа бага хурлын гишүүд намын удирдлагуудаасаа асуулт асууж, санал хэлнэ. МАН-ын бага хурал өмнөх хурлуудынхаа нэгэн адил төлөвлөсөн цагаасаа сунжирч хуралдсаар байна.
Маргааш бага хуралд оролцсон гишүүд сургалтад суух хуваарьтай бол харин 3-р сарын 1-нд баярын хурлаа хийх төлөвлөгөөтэй байгаа юм.


