horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Маргаашаас бүх музей үнэгүй

post-img

Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор 2018 оноос эхлэн, ССАЖЗЯ жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагаа зохион байгуулдаг. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучууд болон гэр бүлийн гишүүдэд үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол, хамтын оролцоог дэмжих зорилгоор өнөө жилийн “Музейн нээлттэй өдрүүд”-ийг 3 дугаар сарын 1-7-нд улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.

Энэ өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

0/1000