horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дорнодод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлав

post-img

Дорнод аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор өнөө шөнө буюу 3 дугаар сарын 2-ны 04:00 цагаас 3 дугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл бүх сумдаас орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаалаа. Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр өнөөдөр буюу 3 дугаар сарын 1-2-нд шилжих шөнөөс эхлэн 3 хүртэл нийт нутгаар ахиухан хэмжээний цас орно. Салхи зүүн хойноос баруун хойш эргэж, секундэд 12-14 метр, Матад, Халх голын сав нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэх, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Үүний улмаас зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, мөстөх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг аюултай нөхцөл байдал бий болохыг анхааруулж байна.

Цаг агаарын энэхүү аюулт үзэгдэлтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс ийм шийдвэр гаргав. Иймд иргэд, жолооч нар цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж, онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

0/1000