horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Бэрээ тэмдгээр хуурахаа больё!

post-img

Миний эх орон одон медалийн орон билээ. Хэрэгтэй, хэрэггүй нэр томьёо гаргаж, одон медаль, гавьяа шагналд өргөмжилдөг жишиг тогтоод удаж. Энэ удаад монголчуудын уг буруу сэтгэлгээний гажуудалд үндэслэн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан “Дархан бэр”, “Уран бэр”, “Хатан бэр”  гэх өргөмжлөл эрэлттэй болсон талаар сурвалжиллаа. 

“Дархан бэр”, “Уран бэр”, “Хатан бэр” өргөмжлөл авч, бэрүүдээ баярлуулаарай” гэх зар ТББ-уудын болон төрийн тодотголтой байгууллагуудын фэйсбүүкт өрнүүн их байна. Үндсэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтсан бизнес аль хэдийнээ эхэлж, “Дархан бэр” тэмдэг аль хэдийнэ дуусжээ. Зарим газарт энэ өргөмжлөлийг лангууны бараа үзэж, 20 хувийн хямдрал зарласан байх жишээний.

Төрийн бус байгууллагуудын хувьд олон нийтийн сүлжээгээр болон хороодод албан бичиг илгээж, дархан болон уран бэрийн тэмдэг авах хүмүүсийг бүртгэн, тэмдгээ борлуулдаг гэх. Мөн Баянгол дүүргийн “Соёл урлаг, ёслол хүндэтгэлийн ордон” ОНӨТҮГ “Дархан бэр”, “Хатан бэр” тэмдэг, өргөмжлөл, ёслолтойгоо 150 мянга төгрөг гэх мэдээллийг дүүргийнхээ хороодод явуулж эхэлжээ.

Үүний дагуу хороод “Дархан бэр”, “Хатан бэр”-д тус бүр 10 ээжийн хүсэлтийг авахаар болсон байна. Төрийн өмчийн тодотголтой байгууллага нь хүртэл хүнийг ямар хүйсийн, хэдэн хүүхэд төрүүлснээр нь ялгаварлан, бизнесийн ашиг хонжоо эрэлхийлэх жишээний. Монголчууд бид ямар нэгэн цол гуншинд өргөмжлөгдвөл, тэмдэг зүүвэл хүндлэгдэж, хайрлагддаг гэх буруу ойлголттой. Сэтгэлгээний ийм гажуудал нь энэ бизнесийг цэцэглүүлэх суурь болж буй. Тэгвэл эдүгээ бизнес болж цэцэглэсэн “Дархан бэр” өргөмжлөлийн түүхийг угсаатан зүй судлаач дараах байдлаар тайлбарласан юм.

Ч.Туулцэцэг ( Угсаатан судлаач )

Ч.Туулцэцэг: Монголын нууц товчоонд мөн түүхэн  ном сударт бэрээ дархалсан түүх байдаггүй

“Монголын нууц товчоо”-нд, мөн түүхэн эх ном сударт бэрээ дархалсан түүх байдаггүй. Халхуудын ёсонд завсаргүй 3 хүү төрүүлсэн бол “Дархан бэр” хэмээн өргөмжилж ирсэн ёс бий. Мөн Баруун Монголын ёсонд  бэр дархалдаг байсан. Ингэснээр тэр айлын болон ураг удмынх нь нууцыг уг бэр мэдэх эрхтэй болдог байсан. Тухайн айлын бэр болж, дараалан 3 хүү гаргасан бол 3-5 жилийн дараа амьдралаа тэгшитгэж, бат бөх гэр бүл, удам бий боллоо гэж үзэн, бэрээ дархалдаг байсан. Бэр дархлах гэдэг нь өнөр өтгөн, бат бөх удамтай  боллоо гэдгийг бэлгэддэг ёсон. Дархлагдсан бэр хадам аав, ээжийгээ ирэхэд ёслолын хувцастайгаа унтдаг ёс ч бий” гэв.

Харин орчин үед энэ ёс үгүй бэлэг тэмдэг, өргөмжлөл төдий болж. Дархан бэр, Уран бэр, Хатан бэр тэмдэг өргөмжлөл дундаа хамгийн эрэлттэй нь Дархан бэр. Өргөмжлөл, тэмдэгтийн үнэ 3 жилийн хугацаанд 40 орчим хувиар нэмэгджээ.

Нэг аймгаас жилд 120 орчим эмэгтэй “Дархан бэр” тэмдэг, өргөмжлөл авдаг байна. Харин нэг төрийн бус байгууллагаас энэ удаагийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, хэчнээн хүн “Дархан бэр” өргөмжлөл, тэмдэг авах хүсэлт өгсөн талаар тодрууллаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Дархан бэр” тэмдэг, өргөмжлөлөөр дамжуулж, 8 сая төгрөгийн ашиг олдог

“Элэг бүтэн монгол айл” ТББ-ын төлөөлөл…

Энэ удаа Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж “Дархан бэр”, “Уран бэр”-ийн тэмдэг, өргөмжлөл авах хүсэлтийг авч дууссан. “Дархан бэр”-ийн өргөмжлөл, тэмдэг дууссан. Манай төрийн бус байгууллагаас энэ удаад 50 ээжид “Дархан бэр” өргөмжлөл өгөх гэж байна. Хүсэлт авч дууссан ч нэмэлтээр дахин 5 тэмдэг, өргөмжлөл гаргасан. Мөн л хурдан дууслаа” гэв. Тухайн өргөмжлөл, тэмдгийн одоогийн ханш 160 мянган төгрөг. 160 мянгаар 50 ээж “Дархан бэр” тэмдэг, өргөмжлөл авсан гэж тооцвол энэ байгууллага 8 сая төгрөгийн ашигтай ажиллаж буй хэрэг.

“Дархан бэр”, “Уран бэр”, “Хатан бэр” гэх тэмдэг, өргөмжлөлийг Монголын гэр бүл алдаршуулах төв, Уран бэрийн үндэсний холбоо, Монголын дархан бэрийн үндэсний холбоо, Элэг бүтэн монгол айл гээд 5-6 ТББ олгож байна. Үүгээр зогсохгүй аймаг, дүүргийн Гэрлэх ёслолын ордон ч мөн ийм тэмдэг, өргөмжлөлийн захиалга авч байна. Нэг аймгаас жилд 130 орчим ээж зөвхөн “Дархан бэр” гэх тэмдэг, өргөмжлөлийг авдаг аж. 2022 онд Жендерийн үндэсний хорооноос “Дархан бэр” тэмдэг олгох арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа тухай мэдэгдсэн.

Үүнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4.1.4 “Жендэрийн ялгаварлан гадуурхалт” гэж улс төр, эдийн засаг нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд болон аливаа бусад салбарт эрэгтэй, эмэгтэй, хүнийг хүйсийн шинж, гэрлэлтийн байдлаар ялгаварлах, үгүйсгэх, хязгаарлахыг хориглоно. Иймд Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба “Дархан бэр”, “Уран бэр” өргөмжлөхийг хоригложээ. Эдгээр үйл ажиллагаа нь хүнийг хүйсээр нь алагчилсан, хүний эрхэнд сөргөөр нөлөөдөг гэсэн дүгнэлтийг тус хороо 2025.05.27-нд гаргажээ. Уг дүгнэлтээ бүх шатны засаг дарга болон Жендерийн салбар хороодын дарга нарт 136 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

Энэхүү дүгнэлтийг анх 2019.05.01-нд Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг гаргаж, ийм өргөмжлөл гардуулах ёслол зохион байгуулах нь Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, олон улсын гэрээ, конвенцод заасан хүний эрхийн зарчимтай зөрчилдөж байгааг онцолжээ.
Ш.Ариунаа: Бэрүүдэд ямар нэгэн тэмдэг өгч өргөмжилдөг ужиг ойлголтыг халах ёстой

Харин энэ асуудлаар Жендэрийн үндэсний шинжээч Ш.Ариунаа дараах байр суурийг илэрхийлээд байсан юм.

Ш.Ариунаа: Бэрүүдэд ямар нэгэн тэмдэг өгч, өргөмжилдөг ужиг ойлголтыг халах хэрэгтэй

“Энэ бол цэвэр луйвар. Төр өөрөө хуулиар хүлээсэн үүргээ хүлээж ажиллах ёстой. Засгийн газар УИХ-ын хуулийн журмаараа нарийвчлан тогтоож өгч болно. Үүнд, ТББ-ыг буруутгадаг. ТББ нь ашгийн төлөө бус, олон нийтийн сайн дурын үндсэн дээр бие биетэйгээ эвлэлдэн нэгдэж, эрхийнхээ төлөө ажиллаж байгаа. Гэтэл төр тэднээс санхүүгийн татварын тайлан авч, үйл ажиллагааг нь хянаж байгаа.

Иргэний нийгэм гэдэг ойлголт, бодлого тодорхойгүй учраас нөлөөлөөд байгаа юм. Угаасаа хүмүүс өөр. Гэхдээ тэгш эрх эдлүүлэх гээд байгаа. Гэтэл өнөөгийн нийгэмд хэн нэгнийг дархан бэр мөн, биш гэж ялгах нь хүний эрхийн маш том зөрчил. “Дархан бэр” гэх өргөмжлөлийг дайн тулаантай үед эрэгтэй хүүхэд төрүүлсэн ээжид талархах байдлаар олгож байсан уу гэдгийг угсаатан зүй судлаач нар нарийн тогтоох хэрэгтэй. Сайхнаар харахад талархал илэрхийлж байгаа ч цаагуураа ирээдүйд заавал гурван хүү төрүүлж байж эмэгтэй хүн хүндлэгддэг мэт хэвшмэл ойлголт бий. Хүү, охин төрүүлэхийг хэн шийдэх юм. Эмэгтэйчүүд өөрөөсөө хамааралгүй зүйлээс үүдэн, ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа юм. Тэгэхээр бэрүүдэд ямар нэгэн тэмдэг өгч, өргөмжилдөг ужиг ойлголтыг халах хэрэгтэй” гэлээ.

Эцэст нь бид дутуугаа гүйцээх гэж тэмдэг, өргөмжлөл хэмээн хэт хошуурч цоллуулахгүй бол болохгүй мэт хандлага сэтгэлгээтэй болж хөгжиж байна.

Бодит байдал дээр “Дархан бэр”, “Уран бэр”, “Хатан бэр” тэмдэг, өргөмжлөл авснаар эдлэх эрхээ эдэлж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Тэмдэг, өргөмжлөл зүүлгэж байж хүндэлдэг жишгээс татгалзъя.

0/1000
MARAGAD

Бүгдээрээ сайн байцгаана уу, би бөөрнийхөө нэгийг зарж баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан.

Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.