МАН-ын бага хурлын үеэр тус намын дарга Н.Учрал Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг намын гишүүнчлэлээс чөлөөлөх санал гаргаж, Хяналтын хороогоороо хэлэлцүүлэхээ зарласан. Тус намын Хяналтын ерөнхий хороо 17 гишүүнтэй. П.Мөнхтөр даргалдаг. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МАН-ын Хяналтын ерөнхий хороо нэр бүхий УИХ-ын гишүүдийг намын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хянан, судалж байна. Одоогоор энэ асуудлыг авч хэлэлцэх хурлын тов хараахан гараагүй байна” гэсэн юм.
МАН-ын XXXI их хурлыг 2025 оны арваннэгдүгээр сарын 15, 16-нд зохион байгуулж, намын Хяналтын ерөнхий хороо болон бага хурлаа шинээр байгуулсан. Ингэхдээ 39 хүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон бол 27 гишүүнтэй Хяналтын ерөнхий хороог шинээр байгуулж, даргаар нь П.Мөнхтөрийг томилсон билээ.


