horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хясан боогдуулах аргаар авлига нэхсэн албан тушаалтанд 2 жил хорих ял оноолоо

post-img

Өвөрхангай аймаг дахь төрийн байгууллагын ажилтан Г.Амардэлгэр нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа чиг үүргийнхээ хүрээнд 2024 оны 2-р сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт оршин суух, иргэн Т.Ш-ийг зөвшөөрөлгүйгээр, гэртээ барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй зөрчлийг илрүүлжээ. Г.Амардэлгэр уг зарчлийг илрүүлээд Т.Ш руу утсаар ярьж “Та надад 1 сая төгрөг зээлчих. Таны арыг даана. Хүнээс авч чадахгүй байгаа мөнгөнүүдийг чинь авч өгч чадна” гэж хэлсэн аж. Энэ нь хувийн ашиг сонирхлынх үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 1 сая төгрөгийн хахууль өгөхийг хясан боогдуулах аргаар шаардсан хэрэг юм. Түүний эл хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны тойргийн шүүх уг хэргийг өнөөдөр хэлэлцээд, шүүгдэгч Г.Амардэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-т зааснаар нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жил хасаж, 2 жил хорих ял оногдууллаа.

0/1000